2026-01-13
62
Өнөөдөр Үндсэн хуулийн өдөр. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталж, мөн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ.
Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталжээ.1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн байна. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн хууль байжээ.
1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль болжээ.
Ардчилсан Үндсэн Хууль батлагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үнэт зүйлсийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, иргэдийн оролцоо, ухамсрыг нэмэгдүүлэх, төрийн байгууллага болон олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэхүү ойг зохион байгуулалттай, утга төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулав