Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй. 2025 оны 01 сарын 31-ний өдөр Зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаа 57,2 хувийн ирцтэй зохион байгууллаа. Хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тов зарлах, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гаргах, Нөхөн сонгуулийн тов зарлах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.