Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

УРАН МЭХТ ЧОЙЖИЛЫН БЭЭЖИН АВАРГА

2016-02-18

ЧОЙЖИЛЫН БЭЭЖИН АВАРГА

Олон түмний дунд уран мэхт гэж алдаршсан улсын аварга Ч.Бээжин 1934 оны нохой жил Хөвсгөл аймгийн Цагаан-үүр сумын нутаг алдарт Уялган голд төржээ.
Ч.Бээжин бага насаа эцэг эхи
йн гар дээр өнгөрөөн бага дунд сургууль төгсөж хожим нь санхүүгийн сургууль төгссөн ня-бо, эдийн засагч мэргэжилтэй, цэргийн хошууч цолтой офицер хүн байв.

Бага насандаа малчин айлын хүүхдийн нэгэн адил мал маллаж адуу малтай ноцолдож өнгөрөөжээ. Бээжин 14-15 наснаасаа сумынхаа наадамд барилдаж эхэлсэн бөгөөд нутгийн сайчуудтай ана мана л барилдаж нутгийн ардын харааг булааж байлаа. Нутгийн наадмуудад тийм ч олон давж чадахгүй байсаар 19 насандаа буюу 1953 онд цэргийн албанд мордож Улаанбаатарт ирж хотын тусгай албанд орж насан эцэслэтлээ тэнд ажиллаж байлаа. Ийнхүү 19 настай бээжин хүү газар газраас ирсэн олон аавын хүү нартай хүч үзэн бяр тэнхээ их сууж байлаа. Бээжин цэрэгт ирсэн даруйдаа улсад барилдаагүй ба 1955 оноос эхлэн улсын наадамд барилдаж эхэлжээ.

1955 онд 2, 1956 онд 4, 1957 онд 5, 1958 онд 6 давж начин цол авснаар жилээс жилд чангарсаар л байлаа. Улсад барилдаж эхэлсэнээсээ хойш 10 дахь жил дээрээ 8 даван түрүүлж, 15 дахь жил дээрээ 9 даван түрүүлж монгол улсын аварга хэмэ
эх эрхэм сайхан цолыг гардан авчээ. Улсынхаа баяр наадамд 24 удаа зодоглож уран гараа дэвээ угсарсан олон мэхээрээ наадамчин олноо цэнгүүлж байсан сайхан бөх юм.

Бээжин аварга нь чөлөөт бөхөөр тив дэлхийн аварга зэрэг амжилт гаргасан алдарт тамирчин хүн билээ. Бээжин аварга дунд зэргийн нуруутай цэвэрхэн цагаан царайтай мах мириа сайтай, том алаг нүдтэй, цээж бөгс тэнцүү, их гоё ганган сайхан бөх байлаа.

Түүний дархан мэхүүд бол баруун зүүн тонгороо, гар хөлийн суйлаа, хөл татаа, гараар ачих, зайлж гуд татах, өсгийлдэх, цэрвүү барьцнаас мурих зэрэг мэхүүд бөгөөд эдгээр мэхүүдээ угсруулж даацтай хийдэг хурдан шалмаг, уран гоё хийдэг онцлогтой, хийморь сүлд нь тэгширсэн гайхалтай бөх байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%