Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн НӨУЁ-ны байгууллагуудын туршлага солилцох зөвлөгөөн Бүрэнтогтох суманд боллоо.

2015-05-29

Энэ удаагийн Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын туршлага солилцох уулзалт зөвлөгөөн Бүрэнтогтох суманд 2015.05.25-26 -ны өдрүүдэд 2 өдөр амжилттай зохион байгуулагдлаа.  "Нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас гарч буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх нь" нэртэй тус зөвлөгөөнд сумын ИТХ-н дарга, нарийн бичгийн дарга нар болон тэргүүлэгч, төлөөлөгч нарын төлөөлөл оролцож өөрийн суманд хийгддэг шинэлэг бүтээлч ажлаа тайлагнан, бусадтайгаа туршлага мэдээллээ солилцлоо.  Мөн сумдын ИТХ-ын байгууллагуудын тэргүүн туршлагуудыг багтаасан эмхэтгэлийг хэвлүүлэн тараасан нь НӨУЁБ-уудын үйл ажиллагаандаа ашиглах, санаа авахуйц гарын авлага болсон байна.Ирэх 2016 онд Ханх сум тус зөвлөгөөнийг өөрийн суманд зохион байгуулахаар болж зөвлөгөөнд оролцогчдоос нэгдсэн зөвлөмж гарган үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж эргээд хийсэн ажлаа тайлагнахаар болсноор тус арга хэмжээ амжилттай өндөрлөлөө

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%