Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаан 2020 оны11 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагт сумын Соёлын төвд зохион байгууллагдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
2. Сумын ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай
3.Сумын ИТХ дахь намын бүлэг байгуулах тухай шийдвэр танилцуулах тухай
4. Сумын ИТХ-ын даргыг сонгон батлах тухай
6. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай
7. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Орон нутгийн ИТХ-ыг сонгох 8 дахь удаагийн сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-нд зохион байгуулагдаж сонгогчдийн нэрийн жагсаалтанд бүртгэлтэй 1738 сонгогчоос 1095 сонгогч саналаа өгч 63 хувийн ирцтэйгээр хууль тогтоомжийн зөрчилгүй амжилттай болж 4 тойрог, 21-н мандатад 2 намаас 42 нэр дэвшигч өрсөлдсөнөөс сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10.16-ны өдрийн 07 тоот тогтоолоор мандатын тоотой тэнцүү хэмжээний санал авсан 21-н нэр дэвшигчийг батласан бөгөөд санал хураалтын дүнгээр МАН-аас 17, АН-аас 4 нэр дэвшигчийг төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тогтоолын 100 хувийн саналаар батлав.
Сумын ИТХ-д суудал бүхий 3 хүртлэх төлөөлөгчтэй нам, эвсэл бүлэг байгуулах тухай намын хорооны шийдвэрийг танилцуулж сумын ИТХ-д дахь МАН-ын бүлгийн ахлагч Ш. Пүрэвдаваа, 17 гишүүнтэй, АН-ын бүлгийн ахлагч Х. Энхбаяр 4 гишүүнтэйгээр тус тус байгуулагдсан шийдвэрийг танилцууллаа.
Сумын ИТХ-ын даргад МАН-ын бүлгээс нэр дэвшигч Төлөөлөгч Н. Мягмарсүрэнг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгон батлалаа.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр МАН-ын бүлгээс Ш. Пүрэвдаваа, С. Эрдэнэцэцэг, Л. Одбаяр, Б. Батсайхан нарын нэрийг дэвшүүлж, АН-ын бүлгээс Ж. Эрдэнэхүү, Х. Энхбаяр нарын нэрийг дэвшүүлж сонгон батлав.
Сумын Засаг даргад МАН-ын бүлгээс Төлөөлөгч Т. Ханддорж, заалнаас Төлөөлөгч А. Батмөнх нар нэр дэвшиж нийт төлөөлөгчдийн 52.3 хувийн саналаар А. Батмөнхийг сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлахаар баталлаа.