Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

УЯЛГАН ГОЛЫН УУГАН АВАРГА ЖАМСРАНГИЙН ЦЭВЭЭНРАВДАН

2016-02-18

МУ-ын Аварга Жамсрангийн Цэвээнравдан

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг 1918 онд малчин ард Жамсрангийн ууган хүү болон мэндэлжээ.

Ж.Цэвээнравдан аварга бол Хоймор нутаг Хөвсгөл аймгаас төрөн гарсан Ардын төрийн наадмын анхны аварга цолтон юм.

Ж.Цэвээнравдан аварга анх 1943 онд 25 насандаа Ардын төрийн наадамд 512 бөхөөс 7 давж заан цол хүртсэн. 1945 онд 512 бөхөөс 8 давж Б.Түвдэндорж аваргад унаж үзүүрлэн арслан цол хүртэж байсан бол 1951 оны 30 жилийн ойн баяр наадамд 1024 бөхөөс Б.Түвдэндорж аваргаар 10 давж улсын аварга цолыг хүртсэн.

Наадамд зодоглохоор гарах гэж буй бөхчүүдийн дунд Ж.Цэвээнравдан аварга олон хүрэн тэмээн дунд буй ширээ цагаан ат шиг харагддаг байсан тийм өндөр гуалиг нуруутай, өв тэгш биетэй, сүрлэг сайхан бөх байжээ. Тэрээр улсын наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлэн, арван удаа шөвгөрчээ.

Мөн улам нэмэх, бат хүчит, хурдан гарамгай, үнэн хүчит, хурц шаламгай, шалгарсан хүчит, харилтгүй хүчит, улам баясуулагч, улсын аварга чимэг, цолыг хүртсэн аж.

Улсын баяр наадамд:

  • 1943 онд 512 бөхөөс 7 даваад Ц.Содовт унаж улсын заан
  • 1944 онд 512 бөхөөс 6 даваад Ц.Чимэд-Очир аваргад унасан
  • 1945 онд 512 бөхөөс Б.Түвдэндорж аваргад унаж үзүүр
  • 1946 онд 1024 бөхөөс 7 давж Ц.Чимэд-Очир аваргад унасан
  • 1947 онд 512 бөхөөс 7 давж Ш.Батсуурьт унасан
  • 1948 онд 512 бөхөөс 7 давж Ш.Батсуурьт унасан
  • 1949 онд 512 бөхөөс 7 давж Ш.Батсуурьт унасан
  • 1950 онд 512 бөхөөс 6 давж С.Самданжигмэдэд унасан
  • 1951 онд 1024 бөхөөс Б.Түвдэндорж аваргыг давж түрүү
  • 1952 онд 512 бөхөөс 5 давж Г.Цоодолд унасан
  • 1953 онд 512 бөхөөс 5 давж Ө.Гарамдагвад унасан
  • 1956 онд 512 бөхөөс 6 давж С..Самданжигмэдэд унасан

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%