Багийн ИНХ-ын дарга, Багийн Засаг дарга нартай уулзах уулзалтыг өнөөдөр зохион байгуулав.
Ажлын уулзалтанд Үүр багийн ИНХ-ын дарга О. Нацагдорж, БЗДарга Б. Батсайхан, Дархинт багийн ИНХ-ын дарга Д. Ёндонжамц, БЗДарга Д. Далай, Булган багийн ЗД Ж. Эрдэнэхүү, сумын ахмадын хорооны дарга Б. Базарсад нар оролцож сумын ИТХ-ын ажлын албанаас сургалт явуулж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уулзалтаар:
1. Цагийн үеийн мэдээлэл хийж, цаашид анхаарч ажиллах 21 ажлыг танилцууллаа.
Сумын ИТХ-ын дарга Н. Мягмарсүрэн
2. Багийн иргэдийн нийтийн хурал ба хууль эрх зүйн орчин
ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Үүрийнбаяр
3. Сумын ахмадын хорооны үйл ажиллагааны цаашид хамтран ажиллах тухай
Сумын Ахмадын хорооны дарга Б. Базарсад
4. Багийн ИНХ-ын даргын хамтран ажиллах гэрээ байгуулж, ажил дүгнэх үзүүлэлтийг батлав.
Багуудын удирдлагуудтай уулзах уулзалтыг сар бүрийн эхний 7 хоногийн Лхагва гаригт зохион байгуулж байхаар тогтов.