“Сээрэн дунгуй” хэмээх дархан мэхээрээ ард түмэндээ хүндлэгдсэн нэрт бөх тайлбарлагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Бадамсэрээжид арслан 1925 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын малчин ард Цэрэннадмидын гэр бүлд төржээ. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд аварга Ж.Цэвээнравдан, Д.Дамдин, Ч.Бээжин, арслан Ц.Бадамсэрээжид, гарьд Д.Баяраа, заан Д.Доржготов, харцага Д.Лхагва-Очир, 1945 оны улсын начин Р.Өлзийбаатар, 1949 оны улсын начин Ш.Ванчин, 1955 оны улсын начин Г.Бат- Эрдэнэ, 1961 оны улсын начин Ц.Ванчинхорлоо, ... онд улсын начин Ц. Жадамбаа, ..... оны улсын начин Б. Баттогтох, 2011 оны улсын начин Амарын Батмөнх нарын улсын бүх цолтнууд төрөн гарсан байдаг.
Ц.Бадамсэрээжид арслан бол уран сайхан барилдаанаараа ард олноо баясгадаг байсан. Түүнээс гадна Монгол бөхийн хөгжилд олон жил зүтгэсэн. Тэрээр ирээдүй хойч үедээ зааж сургахын зэрэгцээ, монгол бөхийн барилдааны үндсэн мэхийн талаар судалгаа, нийтлэл бичин хэвлүүлж байсан. Мөн 1955 онд Чехословак улсын Прага хотноо социалист орнуудын спартакиадад монгол бөхийг сурталчилах оролцож явсан. Ц.Бадамсэрээжид арслан бол сайн бөх байгаад зогсохгүй спортын нэрт зүтгэлтэн юм. Олон жил радиогоор бөх тайлбарлаж байсан.
- 1950 онд 512 бөхөөс 7 давж улсын заан
- 1951 онд 1024 бөхөөс 7 давж дунд шөвөг
- 1952 онд 512 бөхөөс 5 давсан
- 1953 онд 512 бөхөөс 7 давж их шөвөг
- 1954 онд 512 бөхөөс 8 давж үзүүрлэн арслан
- 1956 онд 512 бөхөөс 6 давсан
- 1957 онд 512 бөхөөс 7 давсан
- 1958 онд 512 бөхөөс 7 давсан
- 1959 онд 512 бөхөөс 8 давсж үзүүрлэсэн
- 1962 онд 512 бөхөөс 5 давсан
- 1967 онд 512 бөхөөс 5 давсан