Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

ХИЛИЙН ЗАСТАВААС ЗХ-НЫ 96 ЖИЛИЙН ОЙ МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭВ.

2017-03-22

Зэвсэгт хүчний 96-н жилийн ой Монгол цэргийн баярыг угтаж Цагаан-Үүр сумын ард иргэд, албан байгууллагуудын дунд 2017 оны 03 сарын 17, 18-ны өдрүүдэд цэрэгжүүлсэн буухиа, гар бөмбөгийн  тэмцээн зохион байгуулж явуулаа.

Цэрэгжүүлсэн буухиа тэмцээнд 9 багийн 54 тамирчин оролцсоноос Дархинт багийн тамирчид 1 дүгээр байр эзэлж шилжин явагдах цом, өргөмжлөл алтан медалиар, Булган багийн тамирчид 2 дугаар байр эзэлж өргөмжлөл, мөнгөн медалиар, Уялган багийн тамирчид 3 дугаар байр эзэлж өргөмжлөл, хүрэл медалиар тус тус шагнагдлаа.

2017 оны 03 сарын 18-ны өдөр гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж тэмцээнд 11 багийн 66 тамирчин оролцсоноос Булган багийн тамирчид 1 дүгээр байр эзэлж өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар, ЕБС баг тамирчид 2 дугаар байр эзэлж өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагналаар, Заставын баг тамирчид 3 дугаар байр эзэлж өргөмжлөл, хүрэл медалиар тус тус шагнагдлаа.

2017 оны 03 сарын 18 ны өдрийн сумын соёлын төвд хүндэтгэлийн концерт тоглож сумын 100 гаруй ард иргэд үзэж сонирхлоо энэ үеэр ахмад хилчдийг хүлээн авч хүндэтгэлийн концерт үзүүллээ.

Цагаан-Үүр сумын ИТХ-ын үйл ажиллагаа

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%
0 / 0%
0 / 0%