Үүрийн эхний тусгай хамгаалалттай газар - Даян Дээрхийн байгалийн цогцолбор газрын товч танилцуулга:
1992 онд МУ-ын засгийн газрын тогтоолоор Хөвсгөл нуур түүний сав газар, Үүр-Уйлганыг хамарсан газар нутгийг Улсын Тусгай Хамгаалалтад авч Хөвсгөлийн байгалийн үндэсний цогцолборт газрыг байгуулсан. 1995 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн байгалийн цогцолборт газрын ангилалд хамруулсан.
“Хөвсгөлийн УТХГ-ын Хамгаалалтын Захиргаа” нь Хорьдол сарьдагийн ДЦГ, Хөвсгөлийн БЦГ, Улаан тайгын БЦГ, Даян дээрхийн БДГ-ын нийт 1201007 га талбайг хариуцан хамгаалж байсан. 2011 оны УИХ-ын 18 дугаар тогтоолоор зарим газар нутгийг ангилал дээшлүүлэн, өргөтгөл хийснээр Хорьдол сарьдагийн ДЦГ, Улаан тайгын ДЦГ, Хөвсгөлийн БЦГ, Тэнгис шишгэдийн БЦГ, Даян дээрхийн БДГ-ын 2731507 га талбайг хариуцан хамгаалах болсон. Энэ тогтоолоор Ханх сумын төвийн эдэлбэр газрын 5960 га, Хатгал тосгоны эдэлбэр газар нутгийн 1470 га талбайг ТХНГ-ын ангиллаас хассан. 2012 оныг хүртэл 5 тусгай хамгаалалттай газрыг хариуцан хамгаалж байгаад 2012 оны намраас эхлэн Хөвсгөл нуурын БЦГ, Дээрхийн БДГ-ын 1 206 905 га газрыг хариуцан хамгаалж байна.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэх МОН 9183 төслийн төслийн хороо байгуулах, төсөл сонгон шалгаруулах, сургалт 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сумын Соёлын төвд зохион байгуулагдана.