Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

ТУСГАЙ ХАМГААЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨСЛИЙН СУРГАЛТ БОЛНО.

2017-02-15

              Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар (ХНБЦГ)-т аялал жуулчлалын салбар хурдацтай хэдий ч хяналт муутай хөгжиж байгаа ба орон нутгийн ард иргэд харьцангуй орлого багатай, аялал жуулчлалын хөгжлөөс үр ашиг бага хүртдэг бөгөөд байгалийн баялагт түшиглэн амьжиргаагаа залгуулах төдий амьдарч байна.
              Хэрэгжих төслийн хувьд, хамгаалалтын газрын захиргаа болон бусад гол оролцогч талуудтай хамтран, аялал жуулчлал, амьжиргааны бусад эх үүсвэрийг тогтвортой хөгжүүлэх чадавхийг бэхжүүлэх замаар ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Төслийн төлөвлөлтөд амьжиргаа,
аялал жуулчлал, хог хаягдлын менежмент, газар ашиглалтын төлөвлөлтийг нэгтгэсэн аргачлалыг тусгах бөгөөд Монгол Улсын бусад тусгай хамгаалалттай газруудын хувьд загвар болгох зорилготой.
             Сургалт сумын соёлын төвд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагт болно.

Цагаан-Үүр сумын ИТХ-ын үйл ажиллагаа

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%
0 / 0%
0 / 0%