Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагааны тайланг иргэдэд танилцуулж, мэдээлэх, орон нутагт хэв журам, эрүүгийн нөхцөл байдалтай бодитой танилцаж, ард иргэдийн саналыг сонсох зорилгоор аймгийн Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Ц. Адъяацэрэнгээр ахлуулсан, ЗЦГ-ын ахлах байцаагч хошууч н. Ганзориг, Цогтгэрэл, Бямбадорж нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 01 дүгээр сарын 16-д суманд ажиллаа.
Ажлын хэсгийнхэн ард, иргэдтэй уулзалт зохион байгуулж 2016 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, санал, хүсэлтийг сонсов.
Цагаан-Үүр сумын хувьд өнгөрч буй 2016 онд иргэдээс 15 гомдол, мэдээлэл бүртгэгдэж 4 хэргийг захиргааны зөрчил, 5 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, 6 хэргийн прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хүчингүй болгосон байна. Дээрхи 15 хэргийн хэсгийн төлөөлөгч 3, төвийн албан хаагчид 12 хэргийн шалган шийдвэрлэсэн байна. Гэмт хэргийн өсөлт бууралтыг 2015 оны байдалтай харицуулахад 2015 онд 5 гэмт хэрэг гарсан нь өсөлт бууралтгүй байна.
Гэмт хэргийн гаралт бага байгаа ч цаашид урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлэн ажиллахыг санууллаа. Мөн Аймгийн ГХУСАЗЗ-ийн ажлын төлөвлөгөөнд тусгуулах дараах саналууд иргэдийн уулзалтнаас гарсан. Үүнд:
1. Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багуудын иргэний зөвлөлийн үйл ажиллагааг дэмжин ажиллах, малчдыг мэдээллээр ханган ажиллах
2. Архидан согтуурахтай тэмцэх үйл ажиллагаанд хамтарч дэмжлэг үзүүлэн ажиллах
3. Байгаль орчны журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эргүүл, пост ажиллуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх
4. Цагдаагийн албан хаагчдын иргэд, төрийн бус байгууллагуудтай хамтран ойр ажиллах, мэдээ мэдээлэлээр хангах г.м саналууд гарлаа.