Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Ардын Их Хурлын Депутатад хүндэтгэл үзүүлэх, уулзалтыг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагт сумын ИТХ-ын даргын өрөөнд зохион байгуулав.
Уулзалтанд 1986-1990 онд Ардын Их Хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байсан, НӨУЁ байгууллага сумын ИТХ-д 7 удаа , ИТХ-ын даргаар 4 удаа улиран сонгогдон ажиллаж байсан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонт Жадамбын Лонжидыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уулзалтанд сумын ИТХ-ын Төлөөлөгчид, төрийн захиргааны албан хаагчид оролцлоо.
ХҮНДЭТ
Ж. ЛОНЖИД ТАНАА
Монгол Улсад төрийн хуучин дэглэмийг өөрчлөн шинэчилж, олон ургальч үзэл, намуудын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн Шинэ Үндсэн Хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан төрөлх нутгийнхаа зон олны итгэл найдварыг хүлээн 1986-1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдон өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллаж эх орон, төрөлх нутгаа хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тань талархан дурсаж “ ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ ” хадгалуулав.
Таны үйл бүхэн тань үл мартагдаж, үйлс бүхэн тань бүтэж явахын ерөөлийг өргөе.
Цагаан-Үүр сум
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг Даргын Тамгын Газар
2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр