Аймгийн ИТХ-ын 2016 оны 09-р сарын 23-ны өдрийн ээлжит бус 2 дугаар хуралдааны 01 тоот тогтоолын дагуу сумын 2016 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлын 2016 оны 10-р сарын 28 өдөр ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж баталлаа.
Сумын 2016 оны төсөвт дараах байдлаар тодотгол хийгдлээ.
1. Орон нутгийн төсвийн байгууллага ИТХ-ийн төсвөөс 186.7 мянган төгрөг, ЗДТГ-ын 1649.4 мянган төгрөгийг үйл ажиллагааны урсгал зардлаас, сум дундын ойн ангийн төсвөөс 513.7 мянган төгрөгийг цалингийн сангаас хасаж
2. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөр төсөл арга хэмжээнийн санхүүжилтээс 32615.6 мянган төгрөгийг хасаж, замын зураг төсөв хийх зардалд 4109.3 мянган төгрөгийн нэмж
3. ЗДТГ-ын цалингийн санд 18052492 төгрөгийн нэмж тус тус батлав.
Мөн төсвийн тодотголтой холбогдуулан орон нутгийн орлогын төлөвлөгөөний биелэлтэнд онцгой анхаарч ажиллахыг сумын Засаг дарга, санхүүний албанд даалгав.