Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

СУМЫН ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.

2016-11-04

Сумын ИТХ-ын  2016 оны ээлжит 7 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан ИТХ-ын анхдугаар хуралдаанаар өнөөдөр болж өнгөрлөө. ИТХ-ын анхдугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

1.         Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай

2.         Сумын ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай

3.         Сумын ИТХ дахь намын бүлэг байгуулах тухай

4.         Ажлын хэсэг байгуулах тухай / санал хураах, тоолох үүрэг бүхий/, /хуралдааны тэмдэглэл хөтлөх/

5.         Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай 

6.         Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай

7.         Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай

8.         Сумын ИТХ-аас 2016-2020 онд баримтлан ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэл боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн амжилттай шийдвэрлэлээ. Сумын ИТХ-ын даргаар Н. Мягмарсүрэн дахин сонгогдож, Засаг даргаар Д. Далайг олонхийн саналаар сонголоо.


Цагаан-Үүр сумын ИТХ-ын үйл ажиллагаа

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%
0 / 0%
0 / 0%