Сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль энэ сарын 19-ний өдөр 1489, 1490, 1491, 1492 дугаар хэсгүүдэд санал авах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдсан бөгөөд сонгогчдын нэрсийн жагсаалтад 1665 сонгогч бүртгэгдсэнээс 1020 сонгогч саналаа өгч, нийт сонгогчдын 61,2 хувь нь сонгуульд оролцсон байна.
Сумын
хэмжээнд 4 санал авах байрны ирц 50-аас дээш хувьтай байлаа. Сумын
ИТХ-ын 18 төлөөлөгч нь МАН-ын төлөөлөл, 2 төлөөлөгч нь АН-ын төлөөлөгч, Бие даагч 1 тус тус
сонгогдлоо.