Уул тайга, ой хөвчөөр бүрхэгдсэн сүрлэг хангайн дунд орших Цагаан-Үүр сумын иргэдийн амьжиргааны эх үүсвэр, эдийн засгийн үндэс нь мал аж ахуй юм. Сумын ИТХ, ЗДТГ-аас мал сүргийн чанар, үүлдэр угсааг сайжруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, боломжийг хамтдаа эрэлхийлэхээр " Малчдын анхдугаар чуулган " ийг 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Чуулганд улс, аймаг, сумын аварга малчид болон үе үеийн малчдын төлөөлөл оролцлоо. Чуулганд сумын Төрийн холбогдох байгууллагууд, аймгийн ҮХАА-н мэргэжилтэн н. Бямбасүрэн, Малын эмч н. Баярмаа, Sky телевизийн баг уригдан ирж хамтран ажиллаа.
Чуулганаас " Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл бүтээмжийг дээшлүүлэх, малын үүлдэрлэг, таваарлаг чанарыг нэмэгдүүлэх замаар малчдынхаа орлогыг дэмжихэд төр, малчин хоёр нягт хамтын ажиллагаатай байх ёстой " гэдгийг онцолж 3 бүлэг 15 заалт бүхий урилга гарган цаашид үйлдвэрлэгч, бүтээгчид байхыг төлөө ажиллахыг чуулганд оролцогчдод уриаллаа.
Мөн чуулганы үеэр мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Мянгат саальчин Галсангийн Төмөрт төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Мал аж ахуйн үйлдвэрлээс хөдөлмөрийн гараагаа эхлэж анхан шатны нэгж болох ферм, хэсгийн ахлагч, бригадын дарга, нэгдлийн орлогч, худалдаа бэлтгэлийн хоршооны дарга, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, АИХ-ын депитат, зэрэг сонгуульт ажлыг хүлээж нийгэм, аж ахуйн салбарт олон жил бүр бүтээлтэй ажилсаныг нь үнэлж Ж. Лонжидыг Аймгийн ИТХ-ын " Хүндэт тэмдэг "-ээр шагналаа. Сум орон нутгаас зохион байгуулсан ажилд идэвхи зүтгэлтэй оролцдог манлайлагч малчдыг Аймгийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөл, Засаг даргын жуух бичиг, бусад шагналаар шагнаж урамшууллаа.