Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хороо нь Гамшгийн үеийн яаралтай тусламж төслийг 2017 он хүртэл Японы хүүхдийг ивээх сантай хамтран Цагаан-Үүр суманд хэрэгжүүлэх ба малчин өрхийн дотуур байранд амьдардаг сургуулийн насны хүүхдүүдэд нийгэм, сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх юм.
Сумын ЕБС-ийн дотуур байрны багш, нийгмийн ажилтнууд болон 9-10 ангийн сурагчдаас бүрдсэн 15 сурагчдад үе тэнгийн сургагч багшаар бэлтгэх сургалтыг аймгийн УЗХ-ны арга зүйч Б. Гандиймаа зохион байгууллаа. Эдгээр хүүхдүүд нь цаашид үе тэнгийнхэндээ сургалт зохион байгуулж сургалтын үр дүн гарах юм.