Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

Суманд" Эрх зүйн хөтөч " арга хэмжээ зохион байгуулагдана.

2016-05-19

          Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн № 84 тоот тогтоолоор иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой "Иргэний боловсрол" дэд хөтөлбөрийг баталсан.               
           Энэхүү "Иргэний боловсрол" хөтөлбөрийн хүрээнд аймгийн 23 сум, 1 тосгонд "Эрх зүйн хөтөч" арга хэмжээг зохион байгуулахаар төрийн байгууллагуудын албан хаагчид 4 ажлын хэс
эгт хуваагдан сум, багийн иргэдэд "Иргэний боловсрол" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, эрх зүйн албан бус сургалт, сурталчилгаа зохион байгуулах, төрийн байгууллагуудын үйлчилгээг иргэдэд хүргэх, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, мэдээлэл сурталчилгаа, эрүүл мэндийн үйлчилгээ, урлагийн соёлын арга хэмжээ зэрэг сургалт, сурталчилгааны цогц арга хэмжээг зохион байгуулах зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 18-наас 25-ны өдрүүдэд орон нутагт ажиллана.

        Манай суманд 05 дугаар сарын 21 өдөр Аймгийн төрийн байгууллагуудын хамтарсан  бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллах юм байна. Үүнд, Төрийн захиргаа -2, Шүүх-2, Прокурор-1, Цагдаа-1, Өмгөөлөгч-1 Газрын харилцаа, барилга хот байгууллалтын газар- 1, Улсын бүртгэл, статистикийн газар-1 Урлаг-5, Эрүүл мэндийн газар-1, Эмч-4 нийтдээ 1 ажлын хэсэгт 20 хүн байна.
 

Цагаан-Үүр сумын ИТХ-ын үйл ажиллагаа

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%
0 / 0%
0 / 0%