Уялган багийн Иргэдийн нийтийн ээлжит 5 дугаар хуралдаан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12 цагт багийн төвд хуралдана. Ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Үүнд:
- Багийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, 2015 оны ажлын тайлан, 2016 оны ажлын төлөвлөгөө Асуудал оруулах БЗДарга: Д.Энхболд - 20 минут
- Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, морин эргүүл жижүүр ажиллуулах тухай
ББХамгаалагч: Л. Батбаатар - 10 минут
- Хуц, ухна ялгах малчин сонгох тухай
Асуудал оруулах БЗДарга: Д.Энхболд - 10 минут
- Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэний зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай
БИНХ-ын дарга Ч. Болд
- Иргэдийн хэрэглээний модны эрхийн бичиг олгох тухай өргөдлийг хэлэлцэж, санал уламжлах тухай
ББХамгаалагч: Л. Батбаатар - 10 минут
- Иргэдэд тусламж үзүүлэх тухай БЗДарга : Д. Энхболд
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт батлах тухай
Асуудал оруулах БЗДарга: Д.Энхболд - 10 минут