Өнөөдөр ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 11 цагт хурлын даргын өрөөнд эхлэв. Хуралдаанд ИТХ-ын дарга Н. Мягмарсүрэн, Тэргүүлэгч Д. Далай, Ш. Пүрэвдаваа, Ө. Гантулга, Да. Далай нар оролцож Д. Батбаяр, Ж. Өсөхгэрэл нар Мөрөн суманд албан ажилтай тул чөлөөтэйд тооцон хуралдааны ирц 71.4 хувь байв. ИТХТ-нарийн бичгийн дарга С. Үүрийнбаяр, Засаг дарга Т. Ханддорж, ЭМТ-ийн дарга Т. Анхжаргал нар оролцов.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах тухай ажлын дагуу сумын хороололын нэршил, улс орон нутгийн чанартай замыг баталгаажуулах тухай
Асуудал оруулах - 4-р багийн засаг дарга Ө. Гантулга
2. Сумын эрүүл мэндийн салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай, ЭМТ-ийн 80 жилийн ойг хэрхэн тэмдэглэх, эмч, ажилчдыг шагналд тодорхойлох тухай
Асуудал оруулах - Засаг дарга Т. Ханддорж, ЭМТ-ийн дарга Т. Анхжаргал
3. Суманд үйл ажиллагаа явуулах хөрөө рамын тоо тогтоох тухай
Асуудал оруулах - Засаг дарга Т. Ханддорж
4. ИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдааныг товлон зарлах тухай
ИТХ-ын дарга Н. Мягмарсүрэн
зэрэг асуудлыг хэлэлцсэн бөгөөд шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол хэсгээс үзнэ үү.