Сумын ИТХ-аас Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн заагдсан бүрэн эрхийн дагуу хаврын салхи шуургатай, хуурайшилтай гал түймрийн аюултай үе болох 3 дугаар сарын 20 -ноос 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ил задгай гал түлэхгүй байх, зайлшгүй түлсэн галаа цог нурамтай нь хамт заавал унтраах ёстой.
- “ойг хамгаалах” гэж ой, хээрийн түймэр болон хөнөөлт шавж, өвчин зэрэг
ойн төлөв байдлыг доройтуулах хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, ойн
баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг алдагдуулахгүйгээр ойн
нөөцийн даацад тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт
хяналт тавьж гарсан зөрчлийг таслан зогсоох үйл ажиллагааг,
- “ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх” гэж төрийн, төрийн бус
байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ой, хээрийн түймэр үүсэж тархахаас
сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа мэдээлэл, сургалт, сурталчилгааны
болон ойн аж ахуйн арга хэмжээг авч ажилллахыг сэрэмжлүүлж байна.
Эцэг тэнгэрийн нар тосон мөчрөөрөө залбирсан
Эх газрын шим хүртэн үндсээрээ сөхөрсөн
Эх орны ногоон эрдэнэ
Эгнэшгүй ачтай Ой модоо хайрлацгаая.