Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17 -ны өдрийн № 03 дугаар тогтоолоор батлагдсан " Сумын ИТХ-аас нутаг дэвсгэрийн харьяа төрийн байгууллагын үйл ажиллагааг дүгнэх шалгуур, үзүүлэлт журам"-ыг батлан хэрэгжүүлэн ажиллаж байна.
2015 оны Төрийн шилдэг байгууллагаар сумын Соёлын төв шалгарсан бөгөөд журмын дагуу шилдэгээр шалгарсан байгууллагын шинэ арга барил бүхий бүтээлч ажлуудыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахаар журамд заасан байна. Үүний дагуу Соёлын төвийн танилцуулга, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж байна.