Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүсчилсэн чуулган болж байна.

2016-03-16

               Өнөөдөр тус суманд " Бэрхшээлгүй амьдралын төлөө " зүүн бүсийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Бүсийн чуулганд Их уул, Тариалан, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Ханх, Цагаан-Үүр сумдын ХБ-тэй иргэд, сумдын удирдлагууд, халамжийн мэргэжилтэнүүд оролцож  байна.
              Бүсийн чуулганыг нээж Аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д. Дуламжав, Цагаан-Үүр сумын засаг дарга Т. Ханддорж нар үг хэлэв.
              Хөвсгөл аймгийн НХҮХ-ийн дарга Д. Дуламжав чуулганы нээж хэлсэн үгэндээ улс орнуудын хөгжлийн түвшин урагшлахын хэрээр хүн амын дунд байх " хөгжлийн бэрхшээлтэй иргэн " гэдэг ойлголт ч улам бүр эерэгээр тайлбарлагдаж, хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэршлээс дэлхий даяараа татгалзаж эхэлж байна. Энэхүү чуулганы гол зорилго нь хөгжлийн бэрхшээлийн тухай бидний үзэл, ойлголт, хандлагад байгаа " бэрхшээл"-ийг хэрхэн өөрчлөх талаар нухацтай ярилцаж, сум орон нутаг, гол усныхантайгаа хэрхэн хамтран хөгжих талаар тодорхой санал, санаачлагууд дэвшүүлэн ажиллаж, өдөр бүрийн амьдралаа гэгээн гэрэл, баяр баясгалантай угтаж, аливааг хийж бүтээх идэвх оролцоотой иргэдийн бүлэг, нөхөрлөл үүсгэхэд оршино. Та бидний амьдралын сайн сайхан, эрхэм үнэт зүйлсийг зөвхөн та л өөрт байгаа авьяас чадал, хүсэл зоригоороо бүтээх учиртай.  Танд болон танай гэр бүлд итгэл, сэтгэл, хайр, аз жаргал, амжилт бүхнийг хүсэн ерөөе. гэж хэллээ.

Цагаан-Үүр сумын ИТХ-ын үйл ажиллагаа

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%
0 / 0%
0 / 0%