Сумын хэмжээнд 2015-2016 онд 4 багийн 339 малчин мал бүхий өрхөд 27357 мянган толгой мал өвөлжиж хаваржаад байна. Өвөлжилтийн байдал хүндэрч зудын хэмжээнд хүрсэн бөгөөд ЗГ-ын тогтоолын дагуу 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад олгох тэжээлээс манай суманд 200 тн тэжээлийг хуваариласан байна. Өнөөдрийн байдлаар малчид, мал бүхий өрхүүд нийт бэлтгэсэн өвс
тэжээлийхээ 80 гаруй хувийг хэрэглээд байна.