Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

МУЗН -ЭЭС МАЛЧИД МӨНГӨН БОЛОН ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ОЛГОНО.

2016-03-03

Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны  гамшгийн үеийн яаралтай тусламжийн хүрээнд Архангай, Баян-Өлгий, Завхан, Увс, Төв, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл гэсэн 8 аймгийн зудтай 75 сумын нийт 1800 өрхөд 300 орчим сая төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө болон хүнсний тусламжийг малчидад хүргэх юм байна.

Манай сумын хувьд Хөвсгөлийн аймгийн зудтай сумдын тоонд орсон бөгөөд тусламж удахгүй малчидад очих юм.   

Хүнсний тусламжийн 1 багцад 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүн орж байгаа ба Үүнд:

- 25 кг гурил

- 10 кг цагаан будаа

- 2 кг элсэн чихэр

- 1 л ургамалын тос

- 0.5 гр давс

- 1.5 кг цай багтаж байна. Уг багц нь дунджаар 4-5 ам бүлтэй 1 өрхийн 1 сарын хүнсний багц болдог.

      Бэлэн мөнгийг ХААН банкны аймаг, сумдын салбараар зуданд нэрвэгдсэн болон нэрвэгдэж болзошгүй малчин иргэдийн гарт МУЗН-ийн эмзэг өрхийн шаардлагын дагуу сонгож бүртгэсний дагуу тараана.

Тусламжид хамрагдах малчин өрх нь:

- 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх;

- 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан;

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл;

- 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд ОУУЗУХСНХолбооны санал болгосноор өрхийн малын тоо 200 буюу түүнээс бага малчин өрхүүд багтаж байна.

Цагаан-Үүр сумын ИТХ-ын үйл ажиллагаа

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%
0 / 0%
0 / 0%