ЕБС-ийн сургалтын менежер, сумын ИТХ-ын Төлөөлөгч Л.Түмэн-Өлзий нь НӨУЁ-ны байгууллагыг төлөвшүүлэх хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажилладаг санаачлагатай ажилладаг төлөөлөгч юм.
2015 онд гаргасан амжилт:
- 2015 оны 05 сард Бичиг үсгийн баярыг тохиолдуулан аймгийн монгол хэл уран зохиолын багш нарын дунд зохиогдсон монгол хэл бичгийн олимпиадад үндэсний монгол бичгийн уран бичлэгийн уралдаанд " Тэргүүн байр" алтан медаль хүртсэн.
- Хөвсгөл аймгийн монгол хэл уран зохиолын багш нарын дунд зохион байгуулагдсан МУГБ Т. Дашцэдэнгийн нэрэмжит " Эх хэлний баяр "-ын үйл ажиллагаанд урилгаар оролцож өөрийн " Калиграф уран бичлэг "-ийн бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж сум орон нутаг, сургуулиа сурталчилж аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан.
- Боловсролын түвшин ахиулах түвшиний хүрээнд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг " Орон нутагт багш цогт чадамжаа бие даан тасралтгүй хөгжүүлэх боломж " сэдвээр эрдэм шинжилгээний дипломын ажил бичиж боловсрол судлалын магистрын 100 хувь амжилттай хамгаалсан.