Эдийн засгийн хүндрэл бэрхшээл тулгарч байгаатай холбогдуулан малчин иргэдийн мал, түүхий эдийг зах зээлд нийлүүлэх боломж нөхцлийг судлах, цаашид мал аж ахуйн салбарын бодлогыг тодорхойлох төсөл боловсруулах ажил явагдаж байна. Төслийг хэрэгжүүлснээр малчдын орлого нэмэгдэх малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнийг зах зээлийн жишиг үнээр орон нутагтаа борлуулах боломж бүрдэх юм.