Онцгой комиссын хуралдаанаар:
1. Мал өвөлжилтийн байдал цаашид авах арга хэмжээний тухай
2. Төрийн байгууллагуудын бэлтгэсэн өвсний фондыг малчидад хуваарилах
3. Нөөцийн өвсний үнийг тогтоох
4. Аймгийн УЗХ-д хүсэлт уламжлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
ИТХ-ын дарга болон Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн байдалтай танилцах, оторын малчидтай уулзах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор
хөдөөгийн багт ажиллласан тайланг хэлэлцлээ. Хөдөөгийн багуудад цасны зузаан 15-40 см байгаа бөгөөд ихэнхи газруудад мал бэлчээрлэх боломжгүй болсон малчдын бэлтгэсэн хадлан хаврын саруудад хүрэхгүй болсон айлууд олон байна. Цаашид орон нутгийн нөөц бололцоог ашиглаж төрийн байгууллагууд хамтран малчид туслах аян өрнүүлэх, сумын нөөцийн өвсийг нэн шаардлагатай байгаа айлуудад хуваарилах, өвс тэжээлийн тусламж үзүүлэхийг холбогдох дээд шатны байгууллагад дахин уламжлахаар болов.
Үүр багийн өвс тэжээлгүй болсон дараах 13 малчин өрхөд Т. Намсрай, Н. Зоригоо, Д.Төмөрхуяг, Г. Загд, Б. Отгонбаяр, Ц .Загд, Ц. Баасанбат, Б. Батнягт, Д. Далайжаргал, Н. Ганзориг, Наранцэцэг, О. Гиваасүрэн, Д. Гармаа нарт эрүүл мэндийн төв, хүүхдийн цэцэрлэгийн бэлтгэсэн нөөцийн өвсийг хуваарилан өгөхөөр болов.
Сумын нөөцийн өвсний үнийг нэг бухалыг 4000 төгрөгөөр тогтоож түүгээр дахин өвс тэжээл худалдан авч малчидад хөнгөлөлттэй үнээр хүргэхээр боллоо.
Хөвсгөл аймгийн УЗХ-нд хүнсний тусламж үзүүлэх 8 өрхийн судалгааг хүргүүлэв.