Шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаанд 32 бөх зодоглож сумын заан С. Баясгалан түрүүлж, сумын заан Н. Амарсанаа үзүүрлэлээ.Их шөвөгт Аймгийн начин А. Баянмөнх, залуу бөх Г. Төрмөнх нар шөвгөрлөө. Сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаан 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагаас болох тул бөхчүүд болон бөх сонирхогчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.