Сумын ИТХ-ын ээлжит VI хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 11 цагт ИТХ-ын даргын өрөөнд боллоо. ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
1. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх тухай
2. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх тухай
3. ЕБС-ийн багш Г. Хандсүрэнгийн хүсэлтээр Угсаатны зүй, ёс заншил, уламжлалын танхимыг нэрэмжит болгох тухай
4. Мөнгөн цагираг аялал жуулчлалын бүсийн уулзалтанд оролцох тухай
Сумын ИТХ-ын ээлжит VII хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн
10 цагт ИТХ-ын даргын өрөөнд боллоо. ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар
дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
1. Сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай
Илтгэгч: ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С. Үүрийнбаяр
2. Тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийн хэмжээ тогтоох тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Илтгэгч:ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С. Үүрийнбаяр
3. Сумын төвийн гудамж талбайг хаягжуулах, газар зохион байгуулалтын талаар цаашид авах арга хэмжээний тухай
Илтгэгч:Газрын даамал Л. Одбаяр
4. Сургуулийн 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд төвлөрсөн хандив тусламжийн орлого, зарлагын тайланг сонсох, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх тухай
Илтгэгч:ЕБС-ийн захирал Б. Ганзориг
5. Сумын төвийн худаг, ус түгээх цэгийн үзүүлэх үйлчилгээний үнэ тарифийн талаар хэлэлцэх тухай
Илтгэгч: ЗДТГ-ын дарга Д. Цогт- Эрдэнэ
Сумын ИТХ-ын ээлжит VII хуралдаан 2015 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн
16 цагт ИТХ-ын даргын өрөөнд боллоо. ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар
дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
1. Сумын төвийн гудамж, талбайг хаягжуулах, гөзөр зохион байгуулалтын талаар цаашид авах арга хэмжээний тухай
Илтгэгч: Газрын даамал Л. Одбаяр
2. Төрийн дээд шагнал, одон медөльд тодорхойлох тухай
Илтгэгч: ИТХТ-ийн нарийн бичгийн дарга С. Үүрийнбаяр
3. Ээлжит бус хуралдааныг товлон зарлах тухай
Илтгэгч: ИТХ-ын дарга Н. Мягмарсүрэн