УИХ-ын тамгын газар, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагын " Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь " төслийн 2-р шатны сургалт 06-р сарын 22, 23 -ны өдрүүдэд Мөрөн суманд зохион байгуулагдана. Сургалтанд сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэй оролцоно. Мөн сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн " Манлайлал "-ын сургалт 06-р сарын 19, 20-ны өдрүүдэд болно.