ҮҮРИЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАНД ОРЛОО.
Цагаан-Үүр сумын нутаг Үүрийн гол дээр баригдсан ган
төмөр бетон гүүрийг ирэх 6-р сард хүлээлгэн өгөхөөр болжээ. Тус гүүр нь
Монголдоо хамгийн урт гүүрний нэгт тооцогдох бөгөөд нийт 350м урттай юм.
Жилийн ихэнхи хугацаанд хур тунадас их унадаг, үерт автах зэргээс
шалтгаалан тус сумын иргэд усанд боогдох аюул тулгардаг байсан бол уг
гүүр ашиглалтанд орсноор дээрхи асуудал бүрэн шийдэгдэж байгаа юм.