Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

2015 оны ОНХС-ийн хөрөнгөөр Сэлэнгэ үүлдрийн өсвөр насны хээлтүүлэгч 19 бухан бяруу авлаа.

2015-08-04

Цагаан-Үүр сумын нийт мал сүргийн 50 хувийг үхэр сүрэг эзэлдэг. Үхэр сүргийн үүлдэр сайжруулах, хээлтэгч хээлтүүлэгчийн тохироог бүрдүүлэх, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх үүднээс мах, сүү хослосон Сэлэнгэ үүлдрийн өсвөр насны хээлтүүлэгчийг 2015 оны ОНХС-ийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэлэлцэж,  сумын ИТХ-ын 2015 оны 03-р сарын 27-ны өдрийн ээлжит бус VIII хуралдаанаас шийдвэрлэсэн. Өсвөр насны 19-н хээлтүүлэгчийн эхний ээлжинд Дархинт багийн малчин өрхөд гэрээгээр эзэмшүүлсэн бөгөөд цаашдаа бусад багуудад үргэлжлэн хэрэгжинэ.

Цагаан-Үүр сумын ИТХ-ын үйл ажиллагаа

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%
0 / 0%
0 / 0%