Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны анхны хуралаа зохион байгуулав. Хуралдааны ирц 71.4 хувьтай.Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Үүнд:
1. Сумын ИТХ, Тэргүүлэгчдийн ажлын төлөвлөгөөг 6 бүлэг 90 заалттайгаар
2. Ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг 3 ААНБ, 5-н ойн нөхөрлөлд 5 төрөлд 19594 м3 модыг үйлдвэрлэл, арчилгааны , цэвэрлэгээний, уламжлалт бүтээгдэхүүний, цэвэрлэгээний ажилд хувиарлан батлахаар
3. Булган багийн иргэн Ж. Лонжидыг ХАА-н гавъяат ажилтан, О. Бадамсэд Гавъяат тээвэрчин цолоор шагнуулахаар
4. Сумын ЭМТ-ийн "Шүрэн тун" ОНӨАТҮГ-ын эмийн эргэлтийн сан татан буугдсантай холбогдуулан ажлын хэсэг, хяналтын зөвлөлийг Засаг дарга, ЗДТГ-ын дарга, ЭМТ-ийн дарга, ЭЭС-ийн эрхлэгч, 4-р багийн иргэн Л. Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар
5. Сумын ИТХ-ын түүхэн танилцуулга, ном бүтээх ажлын хэсгийг ахлагч ИТХ-ын дарга Н. Мягмарсүрэн, гишүүд ИТХ-ын Төлөөлөгч Ж. Лонжид, О. Бадамсэд, 4-р багийн иргэн ахмад ажилтан Б.Довчиндорж, нарийн бичгээр ИТХТ-ийн нарийн бичгийн дарга С. Үүрийнбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж тус тус шийдвэрлэв.
Хуралдааны тогтоолыг Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс үзнэ үү.
Сумын ИТХ-ын Ажлын алба