Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2017 оны 11
дүгээр сарын 15-ны өдрийн 1100 цагт ИТХ-ын даргын өрөөнд эхлэв. Хуралдаанд ИТХ-ын дарга Н. Мягмарсүрэн, Тэргүүлэгч Ш. Пүрэвдаваа, Ж. Эрдэнэхүү, Д. Гэрэлтуяа нар оролцож Тэргүүлэгч С. Дугарсүрэн, Л. Ганзориг нар чөлөөтэй, Т. Ханддорж тасалсан хуралдааны ирц 57.1 хувьтай байв.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны дараах асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Түүх соёлын үл хөдлөх болон дурсгалт газрын жагсаалт батлах тухай
2. Эрх зүйн хөтөч баг байгуулах, ажиллах журмыг батлах тухай
3. Сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай
4. “Даян дээрхийн агуй” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын санаачлагыг дэмжих тухай
5. Сумын ИТХ-ын төсвөөс хөрөнгө зарцуулах тухай
6. Сумын ИТХ-ын ээлжит бус VI хуралдааныг товлон
зарлах, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол хэсгээс үзнэ үү.