Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

Дэд хөтөлбөр батлах тухай № 05

2017-10-20

          Сумын ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаанаар сумын Ахмадын хороо, ИТХ-ын ажлын албанаас хамтран боловсруулсан " Архигүй орчин- Амгалан амьдрал" хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
                                                  Хөтөлбөрийн хэрэгжүүлэх үндэслэл:
            Сумын ИТХ-ын үндсэн чиглэл
ийг хэрэгжүүлэх зорилгоор сумын эрүү хэв журмын нөхцөл, хүн амын эрүүл мэндийн байдалд үндэслэн боловсруулсан.

Аймгийн хэмжээнд 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 65 бүртгэгдэж 59 хүн  согтуугаар  гэмт хэрэг  үйлдсэн  байна. Согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэргийг  урьд  оны  мөн үетэй харьцуулахад 10.2 хувиар  өссөн.Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тоо  урьд оны мөн үетэй харьцуулахад 15.7 хувиар  өссөн байна.

        Суманд эхний 4 сарын байдлаар 3 гэмт хэрэг үйлдэгдсэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харицуулахад өссөн дүнтэй байна.

        Архидан согтуурах явдал нь гэр бүл, ахуйн хүрээнд өсөж байгаа нь гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шалтгаан болж, хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настнуудын эрүүл аюулгүй орчинд тайван амьдрах нөхцөл бололцоог алдагдуулж, хүүхэд өсвөр үеийн сэтгэл зүй, оюун санаа, хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байна.

Архины шалтгаант эмгэг өөрчлөлт, архинд донтох өвчтэй буюу байнга хэтрүүлэн хэрэглэж удаа дараа зөрчил гаргасан иргэдийн тоо тогтмол буурахгүй байгаа нь архинд донтох өвчнийг эрт илрүүлэх, эмчлэн эдгэрүүлэх, эмчлэгдсэн иргэнийг нийгэмшүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн дэмжих үйлчилгээг бий болгож хөгжүүлэхийг шаардаж байна.  

Архинд донтох өвчтэй болон архидан согтуурч байгаа иргэдийн дийлэнх нь ажил хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй насны иргэд байгаа нь сумын хөгжил дэвшилд ихээхэн нөлөөлөх хүч боломж, хөдөлмөрийн нөөцийн алдагдлыг бий болгож байна.

Иймд сумынхаа хөгжил дэвшил, хүн ардынхаа эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажил хэрэг болгоход төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд, албан тушаалтан бүрийн үүрэг оролцоо чухал идэвхи, санаачлага гарган хамтран ажиллахыг хүсье.

                                            Сумын ИТХ, ГХУСАЗСЗөвлөл


Цагаан-Үүр сумын ИТХ-ын үйл ажиллагаа

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%
0 / 0%
0 / 0%