Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

2017-10-09

ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Начин, Цагдаагийн хошууч Цэрэндорж овогтой Ванчинхорлоо нь 1931 онд Уялган голын Хөндийд төрсөн.

Хатгалын дунд сургуулийг 1947 онд төгсөж, сумандаа бага ангийн багшаар 7 жил, 1954 онд Аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст цагдаагийн ахлагчаас хошууч болтлоо сэргийлэн хамгаалах байцаагч, мөрдөн байцаагч, жинхэнэ ахлагч төлөөлөгч, хэлтсийн орлогч дарга, группын дарга зэрэг албыг гүйцэтгэж, үр бүтээлтэй ажиллаж өөрийн ажил, амьдралын арвин баялаг туршлага, хийсэн бүтээсэн үйл хэргээрээ төрөлх сумынхаа ард иргэдийг үлгэрлэн дагуулсан ахмад зүтгэлтэн байсан төдийгүй бага, залуу наснаасаа Монгол үндэсний бөхөөр сонирхон барилдаж 1951 онд сумын начин, 1954 онд сумынхаа баяр наадамд түрүүлэн сумын заан, 1958 онд аймгийн Арслан, 1961 оны Ардын хувьсгалын 40 жилийн ойн баяр наадамд амжилттай барилдаж 5 даван Монгол Улсын Начин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж аймгийнхаа баяр наадамд 14 удаа зодоглохдоо 3 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж, 4 удаа шөвгөрч, 4 удаа дөрөв давсан Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд өөрийн орон зайг бий болгосон хүчит бөх байлаа.

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндөрөөр үнэлж 1961, 1971, 1981, 1991 онуудад Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80-н жилийн ойн медаль, 1971 онд Байлдааны медаль, 1972 онд Алтан гадас одон, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2010 онд Тусгаар тогтнолын одон, 2013 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдаж байсан.

Ц. Ванчинхорлоо таны сум орон нутгийнхаа хөгжилд оруулсан хувь нэмэр, нөр их хөдөлмөр, тусч энэрэнгүй зан чанар, монгол бөхийн түүхэнд гаргасан амжилт тань бидний зүрх сэтгэлд үүрд мөнх үлдэх болно.

Таны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд тань гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

Цагаан-Үүр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, түүний тамгын газар, төр захиргааны байгууллага, ард иргэд, хамтран зүтгэгчид

2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр


Цагаан-Үүр сумын ИТХ-ын үйл ажиллагаа

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%
0 / 0%
0 / 0%