Хөвсгөл аймгийн Засаг дарга Л. Ганболд болон ажлын хэсэг суманд 2017 оны 09 сарын 08-ны өдөр ажиллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХАА-н газрын дарга н. Баттулга, Халамжийн хэлтсийн дарга н. Эрдэнэхуяг холбогдох мэргэжилтэнгүүд болон Хөвсгөл телевиз дараах чиглэлээр ажиллаа.
1. Өвөлжилтийн бэлтгэл байдал, төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах
2. Улс, аймаг, орон нутгийн хөрөнгөөр суманд хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлын чанар, стандарт, гүйцэтгэлийг хангах
3. Аймгийн Засаг даргын " Хөгжлийн хөтөч " үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулах, ард иргэд, төрийн албан хаагчдын санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж уулзалт зохион байгуулж төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг дурьдаад өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж ажиллахыг чиглэл өгөв.. Цагаан-Үүр суманд ЭМТ-ийн багийн эмчийн 2 мотоцикль, ЗДТГ-ын байрны засварт 5000.0 сая төгрөг, албан хаагчдын хэрэгцээнд 2 компьютер, ЕБС-ийн 220 хүүхдийн хичээлийн барилгын ажлыг анхаарч эхлүүлэхээр болов.