Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ИТХ

ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛНО.

2017-06-05

       АХБ-наас Японы улсын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн сургалт семинар маргааш буюу 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт сумын Соёлын төвд болно.
      Азийн хөгжлийн банкны энэ төслөөр  олон нийтэд суурилсан гамшгийн эрсдлийн тѳлѳвлѳгѳѳ боловсруулж бэлтгэх, гамшигтай тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх зорилго бүхий бага хэмжээний дэд бүтцийг барьж байгуулах,  сум, аймаг, улсын хэмжээний гамшгийн эрсдэлийн менежментийн болон гамшгийн хор уршгийг арилгах чадавхийг бэхжүүлэх гэсэн үндсэн гурван хэсэгтэй ажиллагааг хэрэгжүүлэх юм.
      Төслийг Говь-Алтай аймгийн Дарви, Шарга, Алтай, Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Матад, Цагаан-Овоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цагаан-Үүр сум зэрэг дөрвөн аймгийн 12 суманд хэрэгжүүлэх нь онцлог юм байна. 

Цагаан-Үүр сумын ИТХ-ын үйл ажиллагаа

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%
0 / 0%
0 / 0%