УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй
“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь ” төслөөс аймаг,
дүүрэг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөөллийн болон хяналтын
чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжих тэтгэлгийг
2017 оны 4 дүгээр сарын 3-наас 25-ны хооронд зарласан билээ.
“ИТХ-ын
үйл ажиллагааг дэмжих тэтгэлэг-2017” тэтгэлгийн сонгон шалгаруулалтад
94 ИТХ-ын 104 санал ирсэн бөгөөд УИХ-ын Тамгын газар, хөндлөнгийн
шинжээч, төслийн нэгжийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах
хороо үнэлгээ хийж 20 аймаг, сумын ИТХ-ыг шалгаруулсанаас Цагаан-Үүр сумын ИТХ-ын Байгаль орчныг хамгаалах
хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих төсөл шалгарсан байна.