Сумын ИТХ-ын ээлжит V хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 30 минут ИТХ-ын даргын өрөөнд болов. Хуралдаанд оролцвол зохих 21 төлөөлөгчөөс 15 төлөөлөгч хүрэлцэн ирж хуралдааны ирц 75 хувьтай дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Сумын 2017 оны төсөвт тодотгол хийх, орон нутгийн төсвийн давсан орлогыг хувиарлах тухай
Асуудал оруулах: Сумын Засаг дарга Д. Далай
2. Агнуурын бүс хилийн зааг тогтоох тухай
Асуудал оруулах: БОХУБ-ч Б. Ганбат
3. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Асуудал оруулах: Газрын даамал Б. Өлзийбаатар
4. Тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийг өргөтгөх саналыг хэлэлцэх тухай
Асуудал оруулах: Сумын Засаг дарга Д. Далай
5. Архигүй Цагаан-Үүр хөтөлбөр батлах тухай
Асуудал оруулах: ГХУЗСАЗСЗ-ийн дарга С. Үүрийнбаяр
Ахмадын хорооны дарга Б. Базарсад
зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.